ДАГУУРЫН ТОГОРУУ- ДЭЛХИЙН ТОГОРУУ СУРГАЛТ СУРТАЛЧИЛГААНЫ АРГА ХЭМЖЭЭ
Ус, намгархаг газар нь усны горим болон ургамал амьтны аймгийн амьдрах орчны экологийн болдог үндсэн үүрэгтэй. Манай орны нууруудын 29,4% нь Монгол орны зүүн бүс нутагт хээрт тохиолддог. Хээрийн экосистемд нуурууд сарнимал байдлаар тохиолдох ба эдгээр том, жижиг нуур, уст цэгүүд нь усны органимзуудаар нэн баялаг байдаг.
Иймээс олон зүйл усны болон эргийн шувуудын нүүдлийн үедээ идээшлэх, буудаллах амрах чухал нутаг болдог. Энэ бүс нутаг нь “Зүүн Ази- Австрали Азийн нүүдлийн шувуудын зам” буюу Өмнөд Ази болон Австрали тивээс Сибирь рүү нүүдэллэж буй асар олон тооны нүүдлийн шувуудын замдаа бууж амарч хооллодог стратегийн чухал ач холбогдолтой газар билээ. Үүний нэг томоохон бүрэлдэхүүн хэсэг нь Монгол Дагуурын ус намгархаг газар юм
Дагуурын хээрийн бүс нутагт сургалт сурталчилгааны үйл ажиллагааг сум орон нутагтай хамтран ажиллах нь сурталчилгааны менежментийг үр дүнтэй хэрэгжүүлэх нэг арга юм.
Монгол Дагуурын ДЦГ-т хамаарах сумдын иргэд, ЗДТГ-ын албан хаагчид, ЕБС-ын сурагчид, цэцэрлэгийн багачуудад Дагуурын хээрийн талаархи ойлголтыг нэмэгдүүлэн, байгаль хамгааллын үйлсэд өөрсдийн хувь нэмрээ оруулах сэдлийг өгөх замаар цаашид энэхүү арга хэмжээг тогтмолжуулах нөхцлийг бүрдүүлэхэд оршилоо.
- Дэлхийн байгаль хамгаалах сан (WWF)-гийн Монгол дахь хөтөлбөрийн газар /ДБХС МХГ/
- Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаа
Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргааны 2 мэргэжилтэн, 3 байгаль хамгаалагчид, Зүүн бүсийн төв телевиз D1-ын зураглаач хамтран зохион байгуулав