Цаг үеийн мэдээ

Богдхан уулын зэрлэг амьтад хашигдах, зэрлэгшсэн нохойд бариулах, бэлчээрлэх талбай хумигдсантай холбоотой бэртэж гэмтэх тохиолдол нэмэгдэх хандлагатай байна.

Image not found!

Богдхан уулын дархан цаазат газрын үнэт зүйлс болох зэрлэг амьтад хашигдах, зэрлэгшсэн нохойд бариулах, бэлчээрлэх талбай хумигдсантай холбоотой бэртэж гэмтэх тохиолдол сүүлийн жилүүдэд нэмэгдэх хандлагатай байна.

Тэгвэл 2025 он гарснаар бэртэж гэмтсэн амьтны дуудлагаар 2 халиун буга, 1 бор гөрөөс, 3 тарвагад эмнэлзүйн анхны тусламжийг Хамгаалалтын захиргааны албан хаагчид үзүүлээд байна. Цаашид Богдхан уулын дархан цаазат газрын зэрлэг амьтдыг хамгаалах зорилгоор амьтан асран хамгаалах, эмнэлзүйн байр барих нэн чухал хэрэгцээтэй шаардлага байгаа юм. Өнгөрсөн амралтын өдрүүдэд Хүүшийн аманд зэрлэгшсэн нохойнд бариулан, хөөгдөж, бэртсэн гөрөөсийг Богдхан уулын дархан цаазат газрын байгаль хамгаалагч Б.Сансар, Э.Олзвой нар хамгаалалтад авч, асран хамгаалах арга хэмжээ авч ажиллав.

)
Go Top