Цаг үеийн мэдээ

Сэлэнгэ аймгийн хэмжээнд ойд үйл ажиллагаа явуулахыг 8-р сарын 1 хүртэл хаасан байна

Image not found!

Ойн тухай хуулиар хуурайшилт бүхий цаг хугацаа буюу түймрийн аюултай үе эхэлсэнтэй холбогдуулан 3-р сарын 20-с 6-р сарын 10 хүртэлх хугацаанд Ойд үйл ажиллагаа явуулахыг хориглодог.

Ихэнх нутгаар хуурайшилт ихтэй байгаа учраас Сэлэнгэ аймгийн хэмжээнд ойд үйл ажиллагаа явуулахыг аймгийн Засаг даргын захирамжаар нэг сараар сунгагдсан байна.

Иргэд та бүхэн аялал зугаалгаар явахдаа

Иргэд та бүхэн гал түймрийн аюулаас болгоомжил ‼️‼️‼️

*Цогтой үнс нурмаа битүү тагтай саванд хийх;

*Тамхи, чүдэнзний галыг ил задгай хаяхгүй байх;

*Хөдөө орон нутагт хуурай өвс ихтэй, ой, хээрийн бүс, малын бэлчээрт явахдаа оч баригчгүй машин техникээр зорчихгүй байх;

*Гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах;

*Шаардлагатай багаж хэрэгслийг бэлдэх зэрэг нь өөрийгөө болон бусдын амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгийг ой, хээрийн түймэрт өртөхөөс хамгаалах, урьдчилан сэргийлэх, эрүүл аюулгүй орчинд амьдрах баталгаа болохыг анхааруулж байна.

)
Go Top