Цаг үеийн мэдээ

БНХАУ-Монгол-ОХУ хамтарсан Олон Улсын Дагуурын Дархан цаазат газар

Image not found!

Монгол улсын Байгаль орчны яам, Оросын Холбооны улсын Байгалийн нөөц, орчныг хамгаалах яам, БНХАУ-ын Орчныг хамгаалах агентлаг хоорондын 1994 оны 03 дугаар сарын 29-ний өдрийн  "Олон Улсын Дагуурын Дархан цаазат газар"-ыг байгуулах тухай хэлэлцээрийн хүрээнд тус ДЦГ-ын хамтын үйл ажиллагааны уялдааг хангах, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойлох томоохон арга хэмжээ бол холимог комиссын хурал юм. Энэ удаагийн 8 дугаар хурлыг Монголын Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газар болон Дархан цаазат газруудын Дорнод хамгаалалтын захиргаа хамтран зохион байгуулав. 

 

Монголын талаас БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын хэрэгжилтийн газрын дарга Д.Батцогт-оор ахлуулсан төлөөлөгчид, ОХУ-ын Байгалийн нөөц, байгаль орчны яамны Тусгай хамгаалалттай газар нутгийн хөгжлийн бодлого, зохицуулалтын газрын орлогч дарга Arthur Vladislavovich Chertov -оор ахлуулсан  төлөөлөгчид, БНХАУ-ын Экологи, байгаль орчны яамны Байгаль орчин, шинжлэх ухааны судалгааны академийн тэргүүлэх эрдэмтэн, дарга Xuefang Wu​-аар ахлуулсан  төлөөлөгчид оролцлоо.

Тус хурлаар Олон Улсын Дагуурын ДЦГ-ын өнгөрсөн 5 жилийн үйл ажиллагааны хэрэгжилттэй танилцан, цаашдын 2025-2029 оны үйл ажиллагааны төлөвлөгөөг хэлэлцэн баталж, дараагийн 9 дүгээр холимог комиссын хурлын товыг тогтлоо.

Мөн дараах асуудлуудыг хэлэлцэн тохиролцов. Үүнд:

  • ОУДДЦГ-ын экосистем болон ойролцоох газар нутагт үзүүлэх нөлөөллийн эсрэг хүчин чармайлт гаргаж, урьдчилсан арга хэмжээг хамтран хэрэгжүүлэх
  • ОУДДЦГ-ын нутаг дэвсгэрт гарч болзошгүй хил дамнасан түймрээс сэргийлж хамтарсан дадлага хийж, түймэр унтраах тогтолцоог сайжруулах
  • ОУДДЦГ-ын хүрээнд ажил гүйцэтгэх явцад ажилтнуудад хил нэвтрэх нөхцөлийг хөнгөвчлөх чиглэлээр эрх бүхий байгууллагуудтай санал солилцох
  • Шувуудын биологи болон нүүдлийн судалгаанд дамжуулагч төхөөрөмж ашиглан хамтарсан ажлыг цаашид үргэлжлүүлэх 
  • Цагаан зээр болон идлэг шонхорын амьдрах орчныг хамгаалах, нөөцийг сэргээх, аюул заналыг бууруулах чиглэлээр судалгаа болон хамтын ажиллагааг үргэлжлүүлэх
  • Цэн тогоруу, алаг тогоруу, хонин тоодог, хошуу галуу болон эмзэг, устаж болзошгүй  зүйлүүдийн популяцийг  хамгаалах хамтарсан ажлыг үргэлжлүүлэх

 

)
Go Top