Цаг үеийн мэдээ

2025оны 5-р сард хийж хэрэгжүүлсэн ажил: Хяналт, шалгалт, хамгаалалтын үйл ажиллагааны үр дүн

Image not found!

Тужийн нарсны байгалийн цогцолборт газрын мэргэжилтэн, байгаль хамгаалагчид хууль тогтоомжийн хүрээнд хяналт, шалгалтын үүргээ хэрэгжүүлж, нийт 267 ширхэг нарс модыг хууль бусаар бэлтгэсэн гурван иргэнийг илрүүлэн, холбогдох хууль, журмын дагуу хэрэг бүртгэх ажиллагааг харьяа цагдаагийн байгууллагад шилжүүлэв.

Байгалийн цогцолборт газрын хязгаарлалтын бүсийн 20 цэгт хориглох 80, анхааруулах 20 самбар, дотоод бүсчлэлийн 6 цэгт хориглох 24, анхааруулах 6 самбар, мөн хил орчмын 18 баганын бүрэн бүтэн байдалд хяналт тавьж, хамгаалж ажиллав.

Мөн Алтанбулаг сумын Хадагтай мод, Худгийн гуу, Ганц мод, Шаамар сумын Устай Шаамар болон Тэмээн хүзүүний зам гэсэн таван байршилд байрлуулсан авто камераар мэдээлэл цуглуулан хяналт тавьж ажиллаж байна. Таримал ойн ажиглалтын цамхаг орчимд алсын зайнаас хянах боломжтой 4G камерийг байрлуулж, түүний батарей болон дата хэрэглээг тогтмол хянаж хэвийн ажиллагааг ханган ажиллаж байна.

)
Go Top