Цаг үеийн мэдээ

2025 оны 07сард хийж хэрэгжүүлсэн ажил: Хяналт шалгалтын ажил

Image not found!

 Тужийн нарс улсын тусгай хамгаалалттай газрын Хонд, Бага Цоорхой, Эхэн даваа, Өлөнт, Ивцэг, Тэмээн хүзүү, Бумбат зэрэг 2025 оны 06 дугаар сарын 22-ноос 07 дугаар сарын 03-ны хооронд гарсан ой, хээрийн түймэрт өртсөн талбай болон түймэр гаргах эрсдэл өндөртэй нутаг дэвсгэрүүдэд байнгын хяналт тавин ажиллаж байна. Ой хээрийн түймрээс урьдчилан сэргийлэх зорилгоор Алтанбулаг сумын Талын нуруу гэх өндөрлөг цэгт байрлан, ойр орчмын уулс болон ой хээрийн бүсэд утаа, түймрийн шинж тэмдэг илэрч байгаа эсэхэд тогтмол хяналт тавьж, шалгалт хийж байна.

Түүнчлэн Таримал ойн ажиглалтын цамхгийн орчимд алсын зайнаас хяналт хийх боломжтой 4G камер байрлуулж, тус төхөөрөмжийн батарей болон дата хэрэглээнд тогтмол хяналт тавин, хэвийн ажиллагааг ханган ажиллаж байна.

)
Go Top