Цаг үеийн мэдээ

Орчны бүсийн сумдын Засаг дарга нартай уулзалт зохион байгууллаа.

Image not found!

Тусгай хамгаалалттай газар нутгийн (ТХГН) өргөтгөлийн ажлыг шуурхайлах, орон нутгийн удирдлагуудын санал, дэмжлэгийг авах зорилгоор Увс аймгийн Сагил сумын Засаг дарга Г.Чинзориг, Бөхмөрөн сумын Засаг дарга П.Баярсайхан, Ховд сумын Засаг дарга Э.Түвшинжаргал нартай ажлын уулзалт зохион байгуулсан.

Уулзалтын үеэр ТХГН-ийн өргөтгөлд хамруулах газар нутгийн байршил, хил зааг, хамрах хүрээг газрын зураг дээр танилцуулж, тухайн сумдын нутаг дэвсгэрт хамаарах хэсгүүдийн талаар мэдээлэл өгч, санал солилцлоо.

ТХГН-ийн өргөтгөлийн ажлыг үргэлжлүүлэхэд орон нутгийн байгууллагуудтай хамтран ажиллах талаар ярилцаж, санал солилцож, хүсэлтээ тавилаа.

)
Go Top