Цаг үеийн мэдээ

Байгаль хамгаалагч нартай уулзаж, ажилтай нь танилцан заавар зөвлөгөө өглөө

Image not found!

Цагаан шувуут уулын дархан цаазат газрын байгаль хамгаалагч Г.Майдараа, Баянзүрх хэсгийн байгаль хамгаалагч Х.Доржсүрэн, Түргэн уулын дархан цаазат газрын Түргэн хэсгийн байгаль хамгаалагч Ш.Баатаржав, Олон нуур хэсгийн байгаль хамгаалагч Х.Дашдаваа, Гоожуур хэсгийн байгаль хамгаалагч Д.Батням нарын ажил байдалтай газар дээр нь танилцаж, хамгаалалтын үйл ажиллагаатай холбоотой заавар, зөвлөмж өгч ажилласан. Мөн байгаль хамгаалагч нараас ажил гүйцэтгэх явцад тулгарч буй хүндрэл бэрхшээл, цаашид зайлшгүй хэрэгжүүлэх шаардлагатай ажлын талаар санал авч, харилцан ярилцлаа.

)
Go Top