Цаг үеийн мэдээ

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ ГАЗАР НУТГИЙН ТУХАЙ ХУУЛИЙН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ХЭЛЭЛЦҮҮЛЭГ

Image not found!

Хэлэлцүүлэгт Увс нуурын ай савын улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Хан-Хөхий нурууны улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаа, Ачит нуурын байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны дарга, мэргэжилтэн, байгаль хамгаалагчид, Увс аймгийн БОГ-ын дарга, мэргэжилтнүүд, Орчны бүсийн сумууд болох, Түргэн, Сагил сумуудын багийн засаг дарга болон ТББ төлөөлөл, идэвхтэн байгаль хамгаалагчид, байгаль хамгаалах нөхөрлөлийн гишүүд, орчны бүсийн сумдын ард иргэд нийт 50 гаруй хүн оролцлоо.

Хуулийн танилцуулгыг БОУАӨЯ-ны Тусгай хамгаалалттай газар нутгийн бодлогын газрын Тусгай хамгаалалттай газар нутгийн менежмент хариуцсан ахлах шинжээч Ц:Мөнхбат хүрэлцэн ирж мэдээлэл өглөө.

Тусгай хамгаалалттай газар нутгийн газрын бүсүүдийн дэглэм, газар ашиглалт, газар ашиглаж буй айл өрхөөс авах төлбөр хураамж авах зохицуулалтын асуудал, отоглох цэгийн шаардлага батлах тухай асуудал, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлалыг тусгай хамгаалалттай газар нутагт хөгжүүлэх, орон нутгийн тусгай хамгаалалттай газар нутгийн талаарх асуудлууудаар санал солилцож, хуулийн төсөлд тусгах саналаа хэлэлцүүлэг оролцогчид илэрхийлсэн.

Мөн малчдын өвөлжөө, хаваржааны газрыг урт хугацаанд тогтвортой ашиглах, бүртгэлжүүлэх, баталгаажуулах, тодорхой нөхцөлөөр шилжүүлэх асуудал, аялал жуулчлалын үйл ажиллагаа эрхэлж буй иргэн, аж ахуйн нэгжийн газар ашиглалттай холбоотой бодит хүндрэл, тулгамдсан асуудлуудыг хуульд тусгах шаардлагатай байгааг оролцогчид онцоллоо.

Түүнчлэн Увс нуурын дархан цаазат газрын дотоод бүсчлэлийг шинэчлэн тогтоож өгөх, байгалийн үнэт зүйлс, шувуудын амьдрах орчин, үүрлэлт, өсөж үржих боломжоор хангах, шилжилт хөдөлгөөн, хадлан өвсний асуудал, орон нутгийн иргэдийн нийгэм, эдийн засгийн асуудал зэргийг шинжлэх ухааны судалгаа, үндэслэлтэй тооцоонд тулгуурлах нь зүйтэй гэсэн саналыг оролцогчид гаргалаа. Энэ талаарх зохицуулалтыг хуулийн шинэчилсэн найруулгад тодорхой тусгах шаардлагатайг дурдлаа.

)
Go Top