Увс нуурын хотгор болон түүний орчмын нутаг дахь Хонин тоодог, Жороо тоодогийн үржлийн популяцийн өнөөгийн төлөв байдал, тархац, нүүдлийн хэв шинж, тулгамдаж буй аюул заналыг тодорхойлох зорилгоор Монголын шувуу хамгаалах төвтэй хамтран зохион байгуулж байна.
Уг судалгааны багийн эрдэмтэн, судлаачид Увс аймгийн байгаль орчны болон тусгай хамгаалалттай газар нутгийн мэргэжилтнүүд, байгаль хамгаалагч нарт судалгааны үр дүнгээ танилцууллаа.
Судалгааны ажил 5 сарын сүүлээр дуусна.
