Цаг үеийн мэдээ

Уулын туруутан амьтдын тооллого судалгаа хийгдлээ

Image not found!

Уулын туруутан амьтдын тооллого судалгааг Их газрын чулууны байгалийн  цогцолборт газарт зохион байгуулсан бөгөөд хамгаалалтын захиргааны албан хаагчид болон Эрдэнэс алт ресурс ХХК, Аймгийн Мал эмнэлгийн газрын албан хаагчид оролцсон.

Тооллогоор аргаль нийт 304 бодгаль, тоологдсон бөгөөд үүнээс Угалз 49 бодгаль, хомь 158 бодгаль, хурга 59 бодгаль, тодорхойгүй 38 бодгаль бүртгэгдсэн. Янгир нийт 162 бодгаль тоологдсоноос  Тэх 50 бодгаль, эм ямаа 55 бодгаль, ишиг 34 бодгаль, тодорхойгүй 23 бодгаль бүртгэгдсэн байна.

)
Go Top