Цаг үеийн мэдээ

"БАРУУН БҮСИЙН БИОЛОГИЙН ОЛОН ЯНЗ БАЙДАЛ" ФОРУМ УВС АЙМГИЙН УЛААНГОМ ХОТНОО БОЛЛОО

Image not found!

✅Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хамтран "Баруун бүсийн биологийн олон янз байдал форум"-ыг 5-р сарын 21, 22-ы өдрүүдэд Увс аймгийн Улаангомд зохион байгуулж байна. Тус форумд Увс, Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Завхан аймгийн ЗДТГ-ын Бүс, орон нутгийн, хөрөнгө оруулалт, бодлого, төлөвлөлтийн хэлтэс, Санхүү, төрийн сангийн хэлтэс, аймгийн Төрийн аудитын газар, болон аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Байгаль орчны газар, УТХГН-ийн хамгаалалтын захиргаа, Сав газрын захиргаа, Байгаль хамгаалах нөхөрлөл, хувийн хэвшил, төрийн бус байгууллагуудын төлөөллүүд оролцлоо.

✅Өнөөдөр форумын хүрээнд Амьтны тухай, Байгалийн ургамлын тухай, Ховордсон амьтан, ургамал, тэдгээрийн гаралтай эд зүйлийн гадаад худалдааг зохицуулах тухай, Генетик нөөцтэй холбоотой уламжлалт мэдлэг ашигласны үр шимийн төлбөрийн тухай, Хөрс хамгаалах, цөлжилтөөс сэргийлэх тухай хуулийн төслийн хэлэлцүүлэг болон Байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх арга хэмжээнд зарцуулах төлбөрийн орлогын хэсгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах журмын шинэчилсэн найруулгын төслийг танилцуулж, санал авах хэлэлцүүлгүүд зохион байгуулагдлаа.

✅Энэхүү форум нь биологийн олон янз байдлыг хамгаалах чиглэлээр олон улсын үүрэг, амлалтыг хэрэгжүүлэх, төр болон орон нутгийн байгууллагуудын хамтын ажиллагааг бэхжүүлэх, салбарын хууль эрх зүйн шинэчлэлийн талаарх ойлголтыг нэмэгдүүлэхэд ач холбогдолтой юм.

)
Go Top