Увс нуурын дархан цаазат газрын орчны бүсийн Давст сумын Торхилог багийн иргэдийн нийтийн хуралд байгаль хамгаалагч Б.Сүхбат оролцож, тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалт, зохистой ашиглалтын талаарх мэдээлэл өгч ажиллалаа.
Мөн иргэдэд Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, Хог хаягдлын тухай хуулийн холбогдох заалт, иргэн бүрийн эрх, үүрэг, байгаль орчноо хамгаалах, хог хаягдлыг ангилан ялгах, бууруулах, зөв зохистой менежментийг хэрэгжүүлэх талаар танилцуулга мэдээлэл хүргэлээ.
Хурлын үеэр иргэдийн санал хүсэлтийг сонсож, байгаль хамгаалал, орчны цэвэр байдлыг хангах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцлоо.
