1.Сэлэнгэ аймгийн Сүхбаатар сумын нийтээр зохион байгуулсан хог цэвэрлэгээний ажилд 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр нэгдэн оролцож, хувирлагдсан газрын дагуух орчны хог хаягдлыг цэвэрлэлээ. Мөн 2025 оны 05 дугаар сарын 14-ны өдөр таримал ойн ажиглалтын цамхаг орчмын хог хаягдлыг цэвэрлэж, тус бүс нутагт амарч, зугаалж буй иргэдийн аюулгүй байдал, ая тухтай нөхцөлийг бүрдүүлэх арга хэмжээг авч хэрэгжүүлэв.
2.2025 оны 5 дугаар сарын 14 болон 19-ний өдрүүдэд таримал ойн ажиглалтын цамхгийг чиглэсэн явган хүний аяллын маршрутыг гаргаж, тохижилтын ажлыг хийж гүйцэтгэлээ.
3.Тужийн нарсны хамгаалалтын захиргааны харьяа мод үржүүлгийн газрыг гэрэлтүүлэх зорилгоор 220кв-ын гэрэлтүүлэг суурьлуулах тохижилтын ажлыг гүйцэтгэлээ.