Цаг үеийн мэдээ

УВС НУУРЫН АЙ САВЫН УТХГН-ИЙН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА COP17-Д ОРОЛЦЛОО

Image not found!

Монгол улсад 8 дугаар сарын 17-28-ны өдрүүдэд зохион байгуулагдсан НҮБ цөлжилттэй тэмцэх конвенцийн талуудын 17-р бага хуралд Увс нуурын ай савын УТХГН-ийн хамгаалалтын захиргаа амжилттай оролцлоо.

Тус хуралд хамгаалалтын захиргаа цаашид үйл ажиллагаагаа хэрхэн өргөжүүлэх, санхүүгийн бие даасан суурь нөхцлийг бүрдүүлэхийн тулд ямар концепц боловсруулж байгаа тухай мэдээллээ хамтран ажилладаг олон улсын байгууллага, төсөл хөтөлбөрийн төлөөөллүүдэд өглөө. Эдгээр концепцийг амжилттай хэрэгжүүлэхийн тулд бэлтгэл ажлыг хийх, судалгаа шинжилгээ, олон улсын хэлэлцээрийг хийж байгаагаа оролцогч талуудад илэрхийллээ.

Увс нуурын ай сав нь UNESCO-гийн Дэлхийн өв, Хүн ба шим мандлын нөөц газар, Ус намгархаг газрын Рамсарын конвенц, Хил дамнасан дархан газар гэх мэт олон улсын шинж чанартай гэрээ, конвенцид нэгдэн орсон нь энэ бүс нутгийн экосистем нь ач холбогдлоороо Монгол улсдаа төдийгүй дэлхийд чухал ач холбогдолтой гэдэг нь тодорхой юм. Иймд хамгаалалтын захиргааны зүгээс сүүлийн жилүүдэд олон улсын хамтын ажиллагааг өргөжүүлэх, эрдэм шинжилгээ, судалгааны ажлыг тэргүүлэх зорилтоо болгож, гадаад, дотоодын эрдэмтэн, судлаачид, сайн дурын гадаад оюутнуудыг Увс аймагт урьж ажиллуулах, тусгай сонирхлыг аялал жуулчлалыг хөгжүүлэх чиглэлд түлхүү анхаарч, ажиллаж байна.

)
Go Top