Мэндчилгээ

Мэндчилгээ

Юуны өмнө та бүхний амар амгаланг эрж, манай байгууллагын цахим хуудсанд тавтай зочлон, хэрэгцээт мэдээллээ авч бидэнтэй хамтран ажиллахыг хүсье.

Монгол улсын тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээний үйл ажиллагааг сайжруулах, нээлттэй ил тод болгох ажлын хүрээнд мэдээллийн технологийн ололтыг нэвтрүүлж хэрэгцээт мэдээ мэдээллийг иргэддээ түргэн шуурхай, соёлтой, хүнд сурталгүй хүргэхийн тулд энэхүү портал сайтыг та бүхэнд хүргэж байна.

Манай портал сайтад зочилсноор Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаад болон хариуцаж буй ТХГН-ийн мэдээ мэдээлэл,  цаг үеийн үйл явдал, Засгийн газрын үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл, түүхэн дурсгалт газар, хил дамнасан газрууд, ургамал амьтан, гол усны ай сав газруудын бүхий л мэдээллийг Монгол, Англи хэлээр түргэн шуурхай хүлээн авах, мэдээллээ бусадтай хуваалцах, үнэлгээ өгөх түүнчлэн тусгай хамгаалалттай газар нутагт үйл ажиллагаа явуулж буй аялал жуулчлалын баазуудын талаарх мэдээллээс аялал жуулчлал хийх газраа зөв сонгох боломжтой юм.

Манай байгууллагын үйл ажиллагаа шударга ёсыг эрхэмлэсэн ил тод, нээлттэй, хариуцлагатай, чадварлаг, шуурхай байх зарчмыг үнэт зүйлсээ болгон ажиллахад Та бүхний санал зөвлөмж, санаачилга, оролцоо үнэтэй хувь нэмрээ оруулах тул бидний үүд хаалга үргэлж нээлттэй байх болно.

 

Таныг хүндэтгэсэн

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ НУТГИЙН УДИРДЛАГЫН ГАЗРЫН ДАРГА Ч.БАТСАНСАР