Огноо: 2016-06-15

Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 2-р бүрэлдэхүүн хэсгийн хүрээнд дэд төслүүд хэрэгжүүлэхтэй холбогдуулан Суурь судалгаа хийх зорилгоор зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул тухайн чиглэлээр дагнан үйл ажиллагаа явуулдаг судалгаа шинжилгээний байгууллага, их дээд сургууль, үндэсний болон олон улсын ТББ-ыг дэлгэрэнгүй жагсаалтад орох мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.

Дэд төслүүд хэрэгжих улсын тусгай хамгаалалттай газрууд, тэдгээрийн орчны бүсэд  дараах 4 чиглэл тус бүрээр нэг, нэг мэргэжлийн байгууллага ажиллаж, суурь судалгаа хийнэ Үүнд: 

  1. Бэлчээрийн тогтвортой менежмент
  2. Ойн тогтвортой менежмент
  3. Биологийн олон янз байдлынгол түлхүүр зүйлүүдийн судалгаа
  4. Нийгэм эдийн засгийн судалгаа

Суурь судалгаандХан хэнтийн ДЦГ, Дорнод Монголын  ДЦГ, Монгол Дагуурын ДЦ, Тосон хулстайн БНГ, Зэд Хантай Бүтээлийн нурууны ДЦГ, Горхи тэрэлж БЦГ, Онон Балжийн БЦГ, Орхоны хөндийн БЦГ, Отгонтэнгэрийн ДЦГ, Тарвагатайн нурууны БЦГ, Улаан тайгын ДЦГ, Хорьдол Сарьдгийг ДЦГ, Тэнгис Шишгэдийн БЦГ, Хангайн нурууны  БЦГ, Хустайн нурууны БЦГ гэсэн 15 тусгай хамгаалалттай газар, тэдгээрийн  Орчны бүс хамрагдана.

Гүйцэтгэх хугацаа: 6 долоо хоног болно.

Зөвлөхийн үйлчилгээ үзүүлэх хуулийн этгээдэд тавигдах шаардлага:

  • Зөвлөх баг нь тухайн чиглэлээр 5-аас доошгүй жил судалгаа, шинжилгээний ажил гүйцэтгэсэн туршлагaтай, багийн гишүүд нь магистр болон түүнээс дээш эрдмийн  зэрэгтэй 3 доошгүй эрдэмтэдтэй байх,
  •  
  • Судалгаа шинжилгээний үндэсний болон олон улсын мэргэжлийн байгууллага, шинжлэх ухааны хүрээлэн, их дээд сургууль, төрийн бус байгууллага, компаниуд дангаар болон хамтран түншлэлийн хэлбэрээр оролцох,
  • Суурь судалгааны холбогдох мэдээ материалыг цуглуулах, боловсруулах, нэгтгэн дүгнэх, дүн шинжилгээ хийх өндөр чадвартай,
  • Багаар ажиллах чадвартай, харилцааны өндөр соёлтой,
  • Оролцооны аргаар ажиллах туршлагатай,
  • Хөдөө орон нутагт ажиллах боломжтой байх
  • Багийн гишүүд нь Англи хэлний мэдлэгтэй бол давуу тал болно.

Мэдүүлэг ирүүлэх: Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх хуулийн этгээд нь гишүүн тус бүрийн уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (намтар буюу CV, гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт) ирүүлнэ.

Сонирхсон этгээд ажлын даалгавар болон бусад нэмэлт мэдээллийг 2016 оны 06-р сарын 15-ны өдрийн 10:00 цагаас 2016 оны 06-р сарын 27-ны өдрийн 11:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгийг дор дурьдсан хаягаар 2016 оны 06-р сарын 30-ны өдрийн 11:00 цагийн дотор ирүүлнэ үү.

 

Хаяг: “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”

Монгол Улс, Улаанбаатар 15160, Чингэлтэй дүүрэг, Нэгдсэн үндэстний гудамж 5/2, Тод тауэр, 703 тоот.

Утас: 70140166.

Цахим шуудан: piu@baccp.mn

Цахим хаяг: www.baccp.mn

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now