Болц нь гүйцсэн самар тоншуул тонших төдийд л модноосоо салдаг. Харин болц дутуу, давирхайгаар бэхлэгдсэн самар тийм ч амарунахгүй. Самрын болц аравдугаар сард болдог. Гэхдээ тухайн жилийнхээ цаг уурын онцлогоос шалтгаалж арай эрт болц гүйцэх ч үе бий. БОАЖ-ын сайдын 2014 оны А/166 тоот “Ойн дагалт баялгийг хамгаалах зохистой ашиглах, журам”-ын 3.3.7-д хуш модны самрыг аравдугаар сарын 15-наас дараа оны гуравдугаар сарын 15-ны хооронд бэлтгэнэ гэж заасан. Гэвч иргэд наймдугаар сар гарангуут самар түүхээр ойд гарч, мунаар цохих, мөчир хугалах зэргээр буруу аргаар түүж байна.

Мод амьтай. Амьд биетийг бүдүүн мунаар нүдээд байхаар гэмтэж таарна. Мэргэжлийн хэллэгээр бол хүчтэй доргисноор модны махлаг эд эс гэмтэж, экосистем, ургалтад нь сөргөөр нөлөөлдөг ажээ. Хуш мод хар модыг бодвол эмзэг. Үндэс нь хөрсний өнгөн хэсэгт ургадаг учраас хүчтэй салхинд ховхрон унах ч тохиолдол бий. Хуш модоо гэмтээгээд байхаар самрын гарц ч муудна шүү дээ. Ирэх жил та самар түүхээр ахиад л ирэхээ бодсон ч ногоон модоо аргадан самраа түүх хэрэгтэй байх нь.

Манай орны ойн санд ургадаг Сибир хуш нийт ойн сангийн 5,5 хувь, ойн нөөцийн 9,3 хувийг эзэлдэг. Самар нь хур, сойр, самрын шаазгай, хөтүү, жирх, хэрэм, мэрэгч баавгай, гахай зэрэг олон амьтдын гол хүнс тэжээл болдог. Жирх, хэрэм гэхэд л 6-10 кг самрыг өвлийн идшиндээ нөөцөлдөг. Харин баавгай өдөрт 20-30 кг боргоцой идэж, 100-150 кг өөх хуримтлуулж байж ичээлэх боломжтой болдог ажээ.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now