БОАЖ-ын дэд сайд Ц.Батбаяр “Манай улсад сүүлийн 70 жилийн хугацаанд агаарын температур 2.07 градусаар нэмэгдсэн байна. Үүний улмаас экосистемийн тэнцвэрт байдал алдагдаж, жилээс жилд ойн сангийн талбайн хэмжээ хумигдаж, ойн сан доройтсоор байна. Иймд ойн тогтвортой менежментийг сайжруулж хөгжүүлэх нь тогтвортой хөгжлийн гол чухалчлах зүйлсийн нэг яах аргагүй мөн. Ойн аж ахуйн тогтвортой менежментийг урт хугацааны туршид хөгжүүлэхэд оновчтой бодлого, орчин үеийн байгальд ээлтэй дэвшилтэт техник, технологи шаардлагатайгаас гадна ойн мэргэжилтэй боловсон хүчний мэдлэг чадварыг сайжруулах нь чухал асуудал. Бидний хамтран хэрэгжүүлж байгаа “Монгол орны ойн болон орон нутгийн ой модны генийн сангийн хөгжил” төсөл нь манай хоёр орны ойн салбарын 60 жилийн өмнөх хамтын ажиллагааг сэргээсэн явдал” гэдгийг онцоллоо.

Төслийн удирдагч Рихард Слаби “Монгол орны ойн аж ахуйн үйл ажиллагаа Чехтэй харьцуулахад 300 жилийн хоцрогдолттой байна. Гэвч энэ салбар Монголд хөгжих боломж маш өндөр. Манай төсөл модыг зөвхөн тарьж ургуулахаас гадна тарьсан тарьцаа цаашид хэрхэн хамгаалж арчлах улмаар модоо бэлтгэх арга зүйг эзэмшүүлэх аргачлалыг чухалчилж байна” гэв.

Төслийн хүрээнд Дархан-Уул аймагт ойн үр үржүүлгийн хоёр төвийг байгуулах ажлыг эхлүүлээд байгаа аж. Мөн ойн ангиуд болон ойн мэргэжлийн байгууллагын ойн инженерүүдэд өндөр модноос аюулгүйгээр үр бэлтгэх аргыг заах сургалт явуулж, “Ойн судалгаа хөгжлийн төв” УТҮГ-ыг үр түүх тоног төхөөрөмжөөр хангажээ. Түүнчлэн БНЧУ-ын ойн менежментийн үйл ажиллагаатай танилцах, туршлага судлах богино хугацааны сургалтад төслийн оролцогч талуудын мэргэжилтнүүдийг хамруулсан гэдгийг БОАЖЯ-ны ОБЗГ-ын дарга М.Тунгалаг онцоллоо хэмээн БОАЖЯ-ны ХМА-наас мэдээллээ

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now