SMART сургалтын тухай

2016 оны 09-р сарын 09

                                                                                                                                                              

ТХГ-ын хуулийн хэрэгжилт, хяналт шалгалтын ажлыг сайжруулж шинэ түвшинд гаргахад SMART арга нь ач холбогдолтой юм. Одоогоор дэлхийн 30 гаруй орны 140 орчим ТХГ-т энэ аргыг хэрэглэж байна. Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас энэ аргыг Монгол улсын Зүүн болон Говийн бүсэд хамаарагдаж буй зарим тусгай хамгаалалттай газрууд (Дорнодын УТХГ, Нөмрөгийн ДЦГ, Дарьгангын БЦГ болон Говийн Бага ДЦГ)-ын мэргэжилтэн, байгаль хамгаалагчдад эзэмшүүлэхээр анхан шатны сургалтыг өнгөрсөн онд зохион байгуулсан.

Оюу Толгой ХХК-ний байгаль орчны дүйцүүлэн хамгааллын хүрээнд “Хулгайн антай тэмцэх” төслийн төлөвлөгөөнд Говийн Бага ДЦГ-т SMART аргыг хэрэгжүүлж эхлүүлэх, сургалт зохион байгуулах тухай тусгасны дагуу энэ 9 дүгээр сарын 13-20 ны хооронд Говийн бага ДЦГ-ын мэргэжилтэн, байгаль хамгаалагчдад зориулсан сургалтыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хийж байна. Сургалтыг WCS-ийн Азийн бүсийн зөвлөх Тони Лайнам ирж удирдана.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now