?> Монгол улсын тусгай хамгаалалттай газар

Тусгай хамгаалалттай газрын хуулийн хэрэгжилт, хяналт шалгалтын ажлыг сайжруулж шинэ түвшинд гаргахад SMART арга нь ач холбогдолтой юм. Одоогоор дэлхийн 30 гаруй орны 140 орчим ТХГ-т энэ аргыг хэрэглэж байна. Байгаль, зэрлэг амьтдыг хамгаалах нийгэмлэг (WCS)-ийн Монгол дахь төлөөлөгчийн газраас энэ аргыг Монгол улсын Зүүн болон Говийн бүсэд хамаарагдаж буй зарим тусгай хамгаалалттай газрууд (Дорнодын УТХГ, Нөмрөгийн ДЦГ, Дарьгангын БЦГ болонГовийн Бага ДЦГ)-ын мэргэжилтэн, байгаль хамгаалагчдад эзэмшүүлэхээр анхан шатны сургалтыг өнгөрсөн онд зохион байгуулсан.

Оюу Толгой ХХК-ний байгаль орчны дүйцүүлэн хамгааллын хүрээнд “Хулгайн антай тэмцэх” төслийн төлөвлөгөөнд Говийн Бага ДЦГ-т SMART аргыг хэрэгжүүлж эхлүүлэх, сургалт зохион байгуулах тухай тусгасны дагуу энэ 9 дүгээр сарын 13-20 ны хооронд Говийн бага ДЦГ-ын мэргэжилтэн, байгаль хамгаалагчдад зориулсан сургалтыг зохион байгууллаа. Сургалтыг WCS-ийн Азийн бүсийн зөвлөх Тони Лайнам ирж удирдлаа.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now