Зүүн бүсийн ТХГН-уудын менежментийн үр ашигт байдлын үнэлж дууслаа.

ТХГ-уудын байгаль хамгаалах үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэх, үйл ажиллагааны үр дүнд үнэлгээ өгөх зорилгоор Хамгаалалттай газар нутгийн менежментийн үр ашигтай байдлын үнэлгээний аргачлал (МҮАБҮА)-аар 2016 оны 7-р сард Монгол орны Зүүн бүсэд орших ТХГН-уудын менежментийн үр ашигт байдлыг үнэллээ. Энэ удаагийн үнэлгээг Германы Сэргээн босголтын банкнаас санхүүжин Монгол улсын ТХГН-ийн менежментийн чадавхийг сайжруулах зорилгоор хэрэгжиж буй “Биологийн олон янз байдал ба уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох нь” төслийн захиалгаар хийв. Энэ үнэлгээний дүн нь тус төслийн хүрээнд сонгогдсон ТХГН-уудад хэрэгжих дэд төслийн үр дүнгийн суурь үнэлгээ, шалгуур болох юм.

Үнэлгээг БОНХАЖ-ын сайдын 2016 оны 6-р сарын 8-ны өдрийн тушаалаар батлагдсан Хамгаалалттай газар нутгийн менежментийн үр ашигт байдлын үнэлгээний аргачлалыг ашиглан хамгаалалтын захиргааны мэргэжилтэн, байгаль хамгаалагчдын оролцоотой хийв.

Үнэлгээнд Монгол орны Зүүн бүсэд орших 3 хамгаалалтын захиргаанд харъяалагдах дараахь тусгай хамгаалалттай газар нутаг хамрагдсан. Үүнд:
1. Хан Хэнтийн ДЦГ
2. Дорнод Монголын ДЦГ
3. Монгол Дагуурын ДЦГ
4. Онон Балжийн БЦГ
5. Тосон-Хулстайн БНГ

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now