Говийн Их дархан цаазат газрын “Б” хэсгийн Хамгаалалтын захиргаа гүний худагтай боллоо.

Цооногийг 140 м өрөмдөж, нилээд ажил, адал явдал болсоны дараа маш цэнгэг устай, ундарга сайтай худагтай болсондоо бид их баяртай байна. Өмнө нь 1994 онд 1 цэгт 90 м, 1999 онд 2 цэгт 40м өрөмдсөн газарт Чех улсын геофизикч Виктор Валтр 5 хоногийн дотор мэргэжлийн ур чадвараа гаргаж хайгуул хийж оновчтой цэгт, зөв гүнд өрөмдлөг хийлгэв. Энэхүү ажлыг санхүүжүүлсэн Праг хотын амьтны хүрээлэн, Чех улсын Монгол дахь элчин сайдын яамны “Орон нутгийг дэмжих жижиг төсөл”, Гранд электро техноком компанийн өрмийн хамт олон, Геотест компаний баг хамт олонд маш их баярлаж байна

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now