2017 оны 04-р сарын 18
ЗӨВЛӨХ ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ТАЛААРХ ЗАРЛАЛ
Огноо: 2017-04-11
Байгаль орчин, аялал жуулчлалын яамны хэрэгжүүлж буй “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн хүрээнд дараах зөвлөх үйлчилгээний гэрээ байгуулах гэж байгаа тул тухайн чиглэлээр ажилладаг зөвлөх /хувь хүн, баг/ дэлгэрэнгүй жагсаалтад орох мэдүүлгээ ирүүлэхийг урьж байна.
Мэдүүлэг ирүүлэх: Мэдүүлгээ ирүүлж буй зөвлөх /хувь хүн, баг/ нь уг үйлчилгээг гүйцэтгэх чадвартайг нотлох мэдээллийг (намтар буюу CV, гүйцэтгэж байсан ижил төстэй ажлын жагсаалт) ирүүлнэ.
Сонирхсон зөвлөх ажлын даалгавар болон бусад нэмэлт мэдээллийг 2017 оны 04-р сарын 11-ний өдрөөс 17-ний өдрийн 10:00 цагийн хооронд авч болох бөгөөд мэдүүлгийг дор дурьдсан хаягаар 2017 оны 04-р сарын 24-ний өдрийн 11:00 цагийн дотор ирүүлнэ үү.
Хаяг: “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох төсөл”
Монгол Улс, Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг, 1-р хороо, Жамъян гүний гудамж 18, “The Down Town” 401 тоот
Утас: 70140166.
Цахим шуудан: piu@baccp.mn
Цахим хаяг: www.baccp.mn
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ