Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар 2017 оны 4-р сарын 19-ны өдөр Азийн Хөгжлийн Банкны Зүүн Азийн байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Марк Безүйжэн, төслийн хяналт үнэлгээний мэргэжилтэн Эллеонор Сарапат, Азийн Хөгжлийн Банкны Монгол улс дахь суурин төлөөлөгчийн газрын байгаль орчны ахлах ажилтан П.Онгонсар нартай уулзаж  Японы ядуурлыг бууруулах сангийн санхүүжилтээр Азийн Хөгжлийн Банктай хамтран хэрэгжүүлж буй “Хөвгөлийн байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл” -ийн жилийн хэрэгжилтийн явц, үр дүнгийн талаар танилцуулж, санал бодлоо солилцон цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцлаа. 

Энэ үеэр Байгаль орчин, Аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар Азийн Хөгжлийн Банкны Зүүн Азийн байгаль орчны асуудал хариуцсан мэргэжилтэн Mark Bezuijen-д Монгол улсын байгаль орчныг хамгаалах асуудалд өндөр хуь нэмэр оруулсанд талархал илэрхийлж  “Хүндэт Жуух” бичиг гардуусан.

Уулзалтын дараа “Хөвгөлийн байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-ийн нэг жилийн ажлын тайлангийн уулзалт хэлэлцүүлэг болж төслийн оролцогч талуудад төслийн жилийн явц үр дүн цаашид хэрэгжүүлэх үйл ажиллагааны талаар танилцуулж хэлэцүүлэг хийлээ. 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now