Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутагт оршин суудаг ард иргэдийн амьжиргаа, аялал жуулчлал, хог хаягдлын менежментийн асуудлуудыг нэгдсэн байдлаар авч үзэх анхны төсөл болох Ядуурлыг бууруулах японы сангийн буцалтгүй тусламжаар Азийн хөгжлийн банкаар дамжуулан /2016-2019 он/ хэрэгжүүлж буй “Хөвсгөл нуурын байгалийн цогцолборт газрын орчны бүсийн иргэдийн амьжиргааг дэмжих, тогтвортой аялал жуулчлалыг хөгжүүлэх нэгдсэн төсөл”-ийн баримт бичигттөслийн хүрэх Үр дүнгийн хүрээнд  Хатгал  тосгонд 120,000 ам доллар, Ханх суманд 100,000 ам. доллар, Алаг-Эрдэнэ суманд 75,000 ам доллар, Цагаан-Үүр суманд 75,000 ам доллар, Рэнчинлхүмбэд 75,000 ам доллар буюу төслийн нийт санхүүжилтийн 17 хувь болох  520,000 ам долларыг эргэлтийн сан байгуулахад зарцуулахаар төлөвлөсөн ба энэ ажлын хүрээнд дараахь ажлууд хийгдээд байна.

Үүнд: тусгагдсаны дагуу

  1. Зээлийн эргэлтийн санг төслийн зорилтот сумдад хэрхэн ажиллуулах талаар Хөвсгөлийн Улсын Тусгай Хамгаалалттай Газар, сумдын удирдлага, нутгийн иргэдийг оролцуулсан хэлэлцүүлэг, 900 гаруй өрхийг хамруулсан хөдөөгийн санхүүжилтийн нөхцөл байдлын суурь судалгааг хийсэн.
  2. Уулзалт, хэлэлцүүлэг судалгааны ажлын дүнд зээлийн эргэлтийн сангийн журмыг болвсруулсан.
  3. Төслийн зорилтот сум тус бүрт зээлийн эргэлтийн сан нь  сангийн хороо, сангийн менежер гэсэн ерөнхий бүтэцтэй байх ба Хөвсгөлийн улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргааны төлөөлөл, Сумын орчны бүсийн зөвлөлийн төлөөлөл, сум орон нутагтаа нэр хүндтэй, тухайн суманд байнга оршин суудаг, үнэнч шударга бусдын төлөө ажиллаж чаддаг, ашиг сонирхлын зөрчлөөс анги байх зэрэг шалгуурыг хангасан баялаг бүтээгчдийн төлөөлөл, эмэгтэйчүүдийн ба хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл, аялал жуулчлал эрхлэгчдийн төлөөлөл, малчид, мал аж ахуй эрхлэгчдийн төлөөлөл, ахмадын төлөөлөл зэрэг нийт 7 хүний бүрэлдэхүүнтэй хороог нутгийн иргэдийн саналаар сонгон байгуулж, улмаар сангийн менежерээр банк санхүүгийн мэргэжилтэй, сумандаа оршин суудаг иргэнийг нээлттэй сонгон шалгаруулалтаар сонгосон.
  4. Төслийн зорилтот  сумдын иргэдэд  эргэлтийн сангийн зориулалт, бүтэц зохион байгуулалт, зээлийн нөхцөл, шаардлагууд болон сангийн журмын талаар танилцуулж, холбогдох зааварчилгаа, зөвлөгөө өгсөн.
  5. Иргэдэд зориулж төсөл хэрхэн бичих талаар сургалт зохион байгуулж нийт 700 гаруй хүн хамрагдаад байна
Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now