Дэлхийд зайлшгүй хамгаалах шаардлагатай 200 эко бүс нутгийг “Даян Дэлхийн Байгаль Хамгаалах Сан”-гаас тодорхойлсон байдгын нэг нь Дагуурын эко бүс нутаг юм. Энэхүү эко системийг цогцоор нь хадгалан авч үлдэх, хамгаалах нь зөвхөн нэг улсын төдийгүй олон улсын түвшинд хамтран хамгаалах нь чухал гэдгийг хүлээн зөвшөөрч,  олон улсын дагуурын дархан цаазат газрыг анх Монгол Улсын Байгаль орчны яам, ОХУ-ын Байгалийн нөөц, орчныг хамгаалах яам, БНХАУ-ын Орчныг хамгаалах агентлагийн хооронд 1994 оны 3-р сарын 29-нд гарын үсэг зурснаар байгуулсан.

Олон улсын Дагуурын  дархан цаазат газрын бүрэлдэхүүнд Монгол Улсын Дорнод аймгийн Монгол Дагуурын Дархан цаазат газар, ОХУ-ын Өвөр Байгалийн Хязгаарын Даурский Дархан цаазат газар, БНХАУ-ын Хөлөнбуйр аймгийн Хөлөн Нуурын Дархан цаазат газрууд тус тус хамаардаг байна.

Олон улсын дагуурын дархан цаазат газрын анхдугаар холимог комиссын хурлаар  баталсан  дүрмээр, 4 жил тутамд холимог комиссын хурлийг 3 талын яамдын түвшинд зохион байгуулдаг бөгөөд, жил бүр ажлын хэсгийн уулзалтыг хамгаалалтын захиргаад оролцсон талууд ээлжлэн зохион байгуулдаг уламжлалтай.

БНХАУ-ын Хайлаар хотноо 2015 онд зохион байгуулагдсан холимог комиссын VI дугаар хуралдаанаар 2017 оны ажлын хэсгийн уулзалтыг манай тал хариуцан зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм. Тус уулзалтыг 5 дугаар сарын 4, 5-ны өдрүүдэд Улсын Тусгай Хамгаалалттай Газруудын Дорнод Хамгаалалтын Захиргааны Мэдээллийн төвд зохион байгуулахаар болжээ. Уулзалтын үеэр Монгол Дагуурын Дархан Цаазат Газрын Дэлхийн өвд бүртгүүлэх үйл ажиллагааны одоогийн   явц болон цаашдын баримтлах бодлого, бэлтгэл, Олон Улсын Дагуурын ДЦГ-ын 2016 онд хийгдсэн судалгаа, сурталчилгааны   ажлуудын тайлан болон 2017 оны хамтран хийх ажиллуудын талаар хэлэлцэх юм. БНХАУ, ОХУ-ын Дархан Цаазат газрын холбогдох албан тушаалтнууд оролцох юм. 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now