Тусгай хамгаалалттай удирдлагын газраас Стандартчилал, Хэмжилзүйн Үндэсний Зөвлөлийн 2008 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 17 дугаар тогтоолоор баталсан (MNS 5851:2008) Улсын Тусгай хамгаалалттай газар нутаг (ТХГН)- ийн тэмдэг тэмдэглэгээ, дүрэмт хувцасны стандартыг шинэчлэх, Монгол Улсын тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулиар зохицуулагдаж буй бүх ангилалын тусгай хамгаалалттай газрын өнгө төрхийн загварыг боловсруулах шаардлага тулгараад байгаа юм. Иймээс Тусгай хамгаалалттай газар нутгийн удирдлагын газар болон хамгаалалтын захиргаадын үйл ажиллагааны талаарх мэдээ, мэдээллийг олон нийтэд түгээх, шууд болон шууд бус хэрэглэгчдийн ой тойнд үлдээх, ялгарах нэр, дүрэм, журам, загвар зэргийг  таниулах цогц нийлбэр  бүхий шинэ логоог бүтээхээр ажиллаж байна. Үүнд:

  1.     ТХГН-ийн байгаль хамгаалагчид, мэргэжилтэн, ажилтануудын дүрэмт хувцас,
  2.     ТХГН-ийн тэмдэг тэмдэглэгээ,

2.1.      ТХГН-ийн хилийн зааг (онгон бүс, онцгой бүс, хамгаалалтын бүс, орчны бүс), тэдгээрийн дотоод бүсүүдийн тэмдэг тэмдэглэгээ,

2.2.      ТХГН-ийн үйл ажиллагааг зөвшөөрөх тэмдэг, тэмдэглэгээ,

2.3.      ТХГН-т тухайн үйл ажиллагааг хориглох тэмдэг тэмдэглэгээ,

2.4.      ТХГН-т зөвшөөрөх тэмдэгүүд,

2.5.      Хориглох тэмдэгүүд,

2.6.      Анхааруулах тэмдэгүүд,

2.7.      Мэдээлэл сурталчилгааны зориулалттай тэмдэг тэмдэглэгээ,

2.8.      Улсын ТХГН-ийн туг болом Хамгаалалтын захиргааны туг,

2.9.      ТХГН-ийн хилийн цэсийн багана, ТХГН-ийн хилийн цэсийн баганад суурилуулах металл хавтан,

2.10.   Мэдээллийн  самбарын ерөнхий байдал,

2.11.   Төмөр бетон шонгийн ерөнхий байдал,

2.12.   Мэдээллийн самбарын нүүрний жишээ загвар,

  1.     ТХГН-ийнбрэнд (Brand book) бүтээх,

3.1.      Лого бүтээх,

3.2.      Үсгийн фонт сонгох,

3.3.      Брэнд өнгө тодорхойлох,

3.4.      Зохистой хэрэглээ, хэмжээ харьцаа,

3.5.      Биллбоард,

3.6.      Станд,

3.7.      Анонс,

3.8.      Брошур,

3.9.      Тараах материал,

3.10.   ТХГН-ийн танилцуулга,

3.11.   Цахим орчин дахь төрх- Олон нийтийн сүлжээ, баннер, цахим хаяг, цахим ном, вэб сайт,

3.12.   Оффисын өнгө төрх- Гадна хаяг, хүлээн авах хэсэг, өрөөний хаягжилт, туг далбаа,

3.13.   Бичиг хэргийн материалуудын загвар- Тамга, албан бланк, нэрийн хуудас, ажлын үнэмлэх, дугтуй, хавтас /CD-ний хавтас/,

3.14.   Тодорхойлогдсон өнгө төрхийг төрөл бүрийн эд зүйлс дээр байршуулах- аяга, үзэг, флаш диск, сав баглаа, маш

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now