Олон Улсын Дагуурын Дархан Цаазат газрын 2017 оны ажлын хэсгийн уулзалт энэ сарын 4, 5-ны өдрүүдэдэд Улсын Тусгай Хамгаалалттай газруудын Дорнод Хамгаалалтын Захиргааны Мэдээллийн төв, Чойбалсан хотод зохион байгуулагдлаа. Тус уулзалтын үеэр Монгол Дагуурын Дархан Цаазат газрыг дэлхийн өвд бүртгүүлэх үйл ажиллагааны одоогийн явц болон цаашдын баримтлах бодлого, бэлтгэлийг хэлэлцэх, Олон Улсын Дагуурын дархан цаазат газрын 2016 онд хийгдсэн судалгаа, сурталчилгааны   ажлуудын тайлан болон 2017 оны хамтран хийх ажилуудыг хэлэлцэх болон бусад хамтын ажиллагаатай холбоотой асуудлуудыг хэлэлцлээ. Уулзалтад ОХУ-ын Даурский Дархан Цаазат газар, БНХАУ-ын Хөлөн нуурын БНГ-ын төлөөлөгчид, Монгол Улсын талаасУлсын Тусгай Хамгаалалттай газруудын дарга, албан хаагчид оролцолоо.

Уг хурлаар Монгол Дагуурын Дархан Цаазат газрыг дэлхийн өвд бүртгүүлэх үйл ажиллагааны одоогийн   явцыг онцлон хэлэлцлээ. Мөн Олон Улсын Дагуурын Дархан Цаазат Газар /ОУДДЦГ/ 2017 онд хамтран хийх ажлын жагсаалт, төлөвлөөгөөгөө хавсралтаар гарган, гарын үсэг зуран баталгаажуулжээ. Уг хавсралт нь судалгаа шинжилгээ, сургалт сурталчилгаа, бусад хамтын ажиллагаа, 2018 оны хамтран хийх ажлын санал гэсэн хэсгүүдээс бүрдэнэ. 2017 онд ОУДДЦГ-ын хүрээнд Монгол Тарвага, нүүдлийн болон усны шувууд, хөхтөн амьтан, цагаан зээр, ургамалын судалгаа зэрэг давхардсан тоогоор  13 тооны  судалгаа шинжилгээний ажлыг хамтарсан  болон бие даасан  байдлаар хийж гүйцэтгэхээр тогтсон байна.

Сургалт сурталчилгаа, экологийн боловсрол олгох ажлын хүрээнд дараах зүйлүүд дээр хамтран ажиллахаар тохиролцлоо. Үүнд:

  1.     3 улсын хүрээнд  “Дагуурыг хээрийг дагууд нь хайрлая” экологийн сэдэвт хүүхдийн гар зургийн уралдааны ирсэн бүтээлүүдээс ялагч хүүхдүүдийг улс бүрээс тодруулах
  2.     Уралдааны ялагч хүүхдүүдийг ОХУ-ын Даурскийн  дархан газарт аялан сургалт хүүхдийн экологийн зуны амралтанд амрах эрхээр шагнах
  3.     Олон улсын Дагуурын дархан цаазат газарт авсан Дагуурын дархан газрын түлхүүр зүйл амьтдын гэрэл зураг, дүрс бичлэг /видео/-г талууд харилцан солилцох  
  4.     Цагаан зээр эсвэл ховор шувуудын талаар талууд өөрийн улсдаа жүжигчилсэн урлагын арга хэмжээ уралдаан зарлан, шилдэг үзүүлбэрийг 3 улсын хүүхдийн аялан сургалт дээрээ тайлагнаж байх зэрэг хамтран хийх ажлуудаа  харилцан тохирлоо.

Хурлын үеээр Даурский Дархан Цаазат газрын дарга Вадим Кириллюк тус Дархан цаазат газрын  байгуулагдсаны 30 жилийн ойг угтан , Олон Улсын Дагуурын Дархан Цаазат Газрын дараагийн ажлын хэсгийн уулзалтыг 2018 онд ОХУ-ын тал зохион байгуулахаар болсон байна.  

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now