2017 оны 06-р сарын 28
Монгол улсын Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт туссан сурагчдад эх орноо хайрлах, хүрээлэн байгаа орчноо хамгаалах мэдлэг, хүмүүжил олгох, орчны хяналт-шинжилгээний чадавхийг бэхжүүлж, байгаль орчны мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, олон нийтэд хүрэх мэдээллийн чанар, хүртээмжийг сайжруулна зэрэг зорилтуудын хүрээнд Германы Сэргээн босголт, хөгжлийн банкны санхүүжилтээр Биологийн олон... янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөнд дасан зохицох нь төсөл Хангайн нурууны байгалийн цогцолборт газарт судалгаа шинжилгээ, сургалт мэдээллийн төвийн барилга барихаар зураг төслийг боловсруулсан.
Мэдээллийн төвтэй болсноор экологийн боловсрол олгох, судлаач шинжээчид болон нөхөрлөл холбоодтой хамтран ажиллах бүх нийтийн боловсрол олгох боломжтой болох юм.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ