2017 оны 06-р сарын 29
БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар Хөвсгөл аймгийн Хатгал тосгон, Алаг-Эрдэнэ сумын малчдын бүлэг, хоршоо, мал, мах бэлтгэн нийлүүлдэг, худалдан борлуулдаг иргэдэд ариун цэврийн шаардлага хангасан хагас боловсруулсан мах, махан бүтээгдэхүүн хийх, мах бэлтгэх, савлах энгийн арга аргачлалын талаарх онолын болон дадлага сургалтыг 2017 оны 3 сарын 23-24-нд Хатгал тосгонд зохион байгуулав.
Мөн мах, махан бүтээгдэхүүн боловсруулах бага оврын тоног төхөөрөмж, сав баглаа боодлын талаарх мэдээлэл, сургалтын материалаар сургалтад оролцогчдыг хангасан нь цаашид энэ чиглэлээр өрхийн бичил үйлдвэрлэл эрхлэх ур чадварыг бий болгов.
Сургалт явуулсаны үр дүнд Тусгай хамгаалалттай газрын орчны бүсийн иргэд ажлын байртай болж, амьжиргаагаа дээшлүүлэх боломж бүрдэнэ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ