?> Монгол улсын тусгай хамгаалалттай газар

Монгол Улсын Засгийн газар, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Засгийн газар хоорондын байгуулсан буцалтгүй тусламжийн хэлэлцээрийн хүрээнд “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төслийн 1-р үе шат амжилттай хэрэгжиж байна.

Төслийн 2-р үе шатыг хэрэгжүүлж эхэлснээр баруун болон говийн бүсийн тусгай хамгаалалттай газрууд, мөн 1-р үе шатанд хамрагдаагүй Тусгай хамгаалалттай газруудыг хамруулах асуудлаар БОАЖЯ-ны Тусгай хамгаалалттай газрын холбогдох хүмүүс төслийн зөвлөх багийнхантай уулзаж ярилцлаа.

Баруун болон говийн бүсэд Увс, Баян-Өлгий, Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Дорноговь, Дундговь аймгийн тусгай хамгаалалттай газрууд болон орчны бүсүүд хамрагдах юм.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now