2017 оны 07-р сарын 17
Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт Төрийн үйлчилгээнд тоон гарын үсгийг үе шаттай нэвтрүүлж, цахим хэлбэрт шилжүүлэх замаар төрийн үйлчилгээг ил тод, шуурхай, хүртээмжтэй, цаасгүй, хүнд сурталгүй хүргэж, цахим засгийг бодитой хэрэгжүүлэхээр тусгасныг үндэслэж Байгаль орчин, аялал жуулчлалын яамны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар Товерсофт ХХК-тай хамтран Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын дотоод албан бичиг, мэдээ, мэдээллийг цахимаар дамжуулж цаасан хэрэглээ, шуудангийн зардлыг хэмнэх цахим оффисын системыг нэвтрүүлээд байгаа билээ.
Энэ оноос тус цахим оффисын системийг өргөтгөн төрийн албан хаагчийн үр дүн гэрээ, хүний нөөцийн системыг холбох ажлыг эхлүүлээд байна.
Ингэснээр төлөвлөсөн ажлыг орхигдуулах, хагас жил, жилийн эцсээр ирүүлдэг цаасан хэрэглээг бууруулах, шуудан холбооны зардлыг багасгах олон давуу талууд бий болно.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ