2017 оны 07-р сарын 19
Тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадын удирдлагуудад Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрийн үйл ажиллагаа болон түүнийг хэрэгжүүлэх төлөвлөгөө, тусгай хамгаалалтын талаар баримтлах бодлого түүний хэрэгжилтийг танилцуулах зорилгоор семинарыг 7-р сарын 17, 18-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгуулж байна.
Уг семинарт ТХГН-т төрөөс баримталж буй бодлого, үйл ажиллагааны стратеги төлөвлөлт, төсөв, хөрөнгө оруулалт, судалгаа шинжилгээ, сургалт сурталчилгаа, ТХГН-ийн менежмент төлөвлөгөө, түүний хэрэгжилт болон цаашид хийх үйл ажиллагааны талаар санал солилцож байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ