Төв аймгийн Батсүмбэр сумын Сөгнөгөр, Хөхчулуутын түймрийн голомтонд 2 хоног ажиллалаа. Энд хамтран ажилласан 120, 326 дугаар цэргийн ангийнхан болон Төв аймгийн ОБГ, төрийн албан хаагчид, Тусгай хамгаалалттай газрын захиргааны хамт олон болон сайн дурын залуус, нийт 200 гаруй хүнд талархал илэрхийлье.

Цаг уур, орчны шинжилгээний газрынхны маань үүлэнд нөлөөлөх аргаар оруулсан бороог түймэр унтраахад их нэмэр болсныг нутгийнхан болон хамтарч ажилласан хүмүүс дуулгаж байсныг онцолъё. Хамтарч ажилласан бvгдэд нь баярлалаа. Сайн дураараа гал унтраахад гар бие оролцсон мундаг залуусаа идэвхтэн байгаль хамгаалагч болгохоо дуулгахад таатай байна.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now