2018 оны 03-р сарын 05
Ойн цэвэрлэгээний ажил хийж гүйцэтгэх сонгон шалгаруулалтын зарлал
Худалдаж авах бараа ажил үйлчилгээний товч агуулга
Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 08 дугаар сарын 23- ны өдрийн А-235 тоот тушаалаар балагдсан 2018 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаарт Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын зөвшөөрөгдсөн бүсэд 200 га талбайд 2000 метр куб ойн цэвэрлэгээний ажил хийх.
Тендерийн баримт бичиг хүлээн авах хаяг: Улаанбаатар хот Налайх дүүрэг 2-р хороо туулын гүүр Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргааны байр
Тендерийн баримт бичгийн үнэ:
50000 төг / тавин мянган төгрөг/
Тусгай шаардлага:
Мэргэжлийн байгууллагын тусгай зөвшөөрөлийн гэрчилгээ хүчинтэй байх
Сүүлийн 3 жил ойн арчилгаа цэвэрлэгээний ажилд оролцож байсан туршлагатай байх
Сүүлийн 3 жилд ойжуулалт нөхөн сэргээлтийн ажлыг цаг тухай бүрт хийж гүйцэтгэсэн тайлантай байх.
Сүүлийн 3 жилийн хугацаанд ойн цэвэрлэгээ хөтөлбөрт оролцсон аймаг сумын ойн анги болон улсын тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаатай өр төлбөрийн үлдэгдэлгүй байх. /Тооцоо нийлсэн акт/
Машин, техник, тоног төхөөрөмжийн бүрэн бүтэн байдлыг хангасан байх
Мэргэжлийн боловсон хүчинээр хангагдсан байх зэрэг шаардлага хангасан аж ахуй нэгж байгууллага тендерийн баримт бичигтэй танилцан тендерийн баримт бичгийг заасан хугацаанд ирүүлнэ үү
Материал хүлээн авах эцсийн хугацаа
2018 оны 03 дүгээр сарын 12 өдрийн 11 цаг
Нээх хугацаа
2018 оны 03 дүгээр сарын 12 өдрийн 12 цаг
ГОРХИ-ТЭРЭЛЖИЙН БАЙГАЛИЙН ЦОГЦОЛБОРТ ГАЗРЫН ХАМГААЛАЛТЫН ЗАХИРГАА
2018.03.05
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ