Монгол улсын “Ойн тухай хууль”-ийн 13 дугаар зүйлийн 13.1.4, 32 дугаар зүйлийн 32.1, 36 дугаар зүйлийн 36.2, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.3, 30 дугаар зүйлийн 30.3, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2017 оны 8 дугаар сарын 23-ны өдрийн А/235 тоот тушаал, 2018 онд ойгоос бэлтгэх модны дээд хязгаар батлах тухай” тушаалыг үндэслэн Богдхан уулын дархан цаазат газрын захиргааны үнэлгээний комисс 2018 оны 1-р сарын 15-ны өдөр сонгон шалгаруулалт явуулсан. Үүний дагуу ойн цэвэрлэгээнд оролцох тусгай зөвшөөрөлтэй “Эбээ” ХХК, “Тод ногоон” ХХК, “Ойншинэс трейд” ХХК-уудаар тус ажлыг гүйцэтгүүлэхээр шийдвэрлэсэн.

Богдхан уулын дархан цаазат газрын хязгаарлалтын бүс Чулуут, Хүрэлтогоот, Хүрхрээгийн аманд 29.3 га талбайд 2000 м3 “Тод ногоон” ХХК, Бумбатын аманд 29.3 га талбайд 2000 м3 “Эбээ” ХХК, Жаргалант, Нүхт, Харганын амны дээд хэсэг, Залаатын амуудад 29.3 га талбайд 1880 м3 “Ойншинэс трейд” ХХКнарт ойн цэвэрлэгээний огтлолт, цэвэрлэгээний ажлыг эхлүүлээд ажиллаж байна.

            Залаатын аманд 23.3 га талбайд “Ойншинэс трейд” ХХК Цэвэрлэгээний огтлол, цэвэрлэгээний ажлыг хийж гүйцэтгэж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар түлээний мод 350 метр куб, хэрэглээний 160 метр куб, хаягдал 120 метр куб модыг тус тус бэлтгэсэн байна.

Зураг 1. Танилцуулах самбар

Зураг 2. Цэвэрлэгээний цагаалгын талбай

Зураг 3. Цэвэрлэгээний цагаалгын талбай

 Зураг 4. Машин болгонд наасан

Хамгаалалтын захиргааны ажилтнууд ойн цэвэрлэгээний огтлолт, цэвэрлэгээний ажил, ойжуулалтын ажлын явцыг хянан хариуцаж байгаа бөгөөд одоогоор цэвэрлэгээний огтлолт, цэвэрлэгээний ажил хэвийн явагдаж байна.

 Богдхан уулын дархан цаазат газрын хамгаалалтын захиргаа

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now