ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссыг үүсгэн байгуулсны 55 жилийн ойг тохиолдуулан 2017 онд ЮНЕСКО-гийн Байгалийн болон Соёлын өвд бүртгүүлсэн Монголын гурван өвийн батламжийг гардууллаа.

Өнгөрсөн онд Дэлхийн байгалийн өвийн жагсаалтад Дорнод аймгийн нутагт орших Дагуурын Ландшафт, Соёлын биет бус өвийн жагсаалтад Уул овоо тахих Монгол зан үйлийг бүртгүүлсэн бол Данжуурын боржин чулуун гэрэлт хөшөөг ЮНЕСКО-гийн “Дэлхийн дурсамж” хөтөлбөрийн Баримтат өвийн жагсаалтад оруулсан юм.
Дорнод аймгийн нутагт орших Дагуурын Ландшафтыг дэлхийн байгалийн өвийн жагсаалтад бүртгэсэн тухай батламжийг БОАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Цэнгэл, Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газрын дарга Ч.Батсансар нар Гадаад харилцааны сайд, ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комиссын дарга Д.Цогтбаатараас гардсан юм.

Монгол Улс, ОХУ хамтран өнгөрсөн оны долоодугаар сарын 07-нд Дагуурын ландшафтыг Дэлхийн байгалийн өвд бүртгүүлсэн. ОХУ, Монгол Улсын хил дамнан оршиж байгаа дэлхийн өвийн энэ газар нутгийн хэмжээ нь 912.624 га бөгөөд үүний 279.023 га нь  ОХУ-ын нутагт, 633.601 га нь манай улсын буюу Дорнод аймгийн Гурванзагал, Дашбалбар,  Чулуунхороот,   Баяндун сумдын  нутагт байрлаж буй юм. “Дагуурын ландшафт” нь ой, ойт хээр, хээр, ус намгархаг газартай бөгөөд цэн тогоруу, өвөгт тогоруу, хархираа тогоруу зэрэг 236 зүйлийн шувуу, хил дамжин нүүдэлдэг цагаан зээр, мануул,тарвага зэрэг 34 зүйлийн хөхтөн  амьтан, 236 зүйлийн дээд ургамал багтсан иж бүрэн экосистем юм.

 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now