2018 оны 12-р сарын 12
Улсын тусгай хамгаалалттай газрын Удирдлагын нэгдсэн Цахим оффисын системд /eoffice.mpa.gov.mn/ Тусгай хамгаалалттай газар нутагт Хяналт шалгалтын мэдээллийг бүртгэлжүүлж, цахимжууллаа. Хяналт шалгалтыг цахимжуулснаар:
•Зөрчил үйлдсэн этгээдийг бүртгэх,
•Хяналт шалгалтаар авсан арга хэмжээг Тусгай хамгаалалттай газар нутагт хянах,
•Зөрчлийн тоон статистик мэдээллийн тайланг гаргах, түүнд үндэслэн хяналт шалгалтын төлөвлөгөө боловсруулах,
•Зөрчлийн цахим архив үүсгэх,
•Улсын байцаагчийн хяналт шалгалтын гүйцэтгэлийг хянах зэрэг боломж бүрдэнэ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ