2016 оны 06-р сарын 04
Мөнххайрханы БЦГ-ын хамгаалалтын захиргааны хүсэлтээр МУИС-ийн багш, Монголын шувуу судлалын нийгэмлэгийн захирал шувуу судлаач доктор. профессор С.Гомбобаатар, Мөнххайрхан, Булган гол-Их Онгогийн БЦГ-ын хамгаалалтын захиргааны судалгааны багтай хамтран 2015 оны 05 дугаар сарын 13-20-ны хооронд бүс нутгийн шувуудын судалгааг явууллаа.
Судалгааг Ховд аймгийн Мөнххайрхан, Булган, Үенч, Баян-Өлгий аймгийн Булган сумдын нутаг болох өндөр уул, нуур, цөөрөм, голын хөндий, шинэсэн ой, тал хээр зэрэг олон янзын биотоп орчинд судалгааг явуулсан бөгөөд судалгааны явцад /7 хоногт/ 100 гаруй зүйлийн шувуу бүртгэгдсэн бөгөөд тухайн бүс нутгийн шувуудын нарийвчилсан зүйлийн бүрдлийг судлаач С.Гомбобаатар гаргах боллоо.
Бүс нутагт бүртгэгдэж байгаагүй 5, Монгол оронд бүртгэгдэж байгаагүй 1 шинэ зүйл шувууг бүртгэж авсан нь энэхүү судалгааны ажлын гол ач холбогдол байсан ба монгол орон болон тухайн бүс нутагт бүртгэгдэж байгаагүй шувууд олноор бүртгэгдэж байгаа нь Мөнххайрхан уул, Булган голын сав газар нь шувуудын хувьд чухал газарт зайлшгүй хамрагдаж байна.
Бүс нутагт шувуудын судалгаа хийж байх үед Мөнххайрхан уул орчмын өндөр уулын бүсэд нүүдлийн шувууд өндөглөх үе эхэлж байсан бол Булган голын сав Ярант орчимд нүүдлийн шувууд өндөглөж дууссаад дэгдээхэйн усандаа орсон байсан нь цаг уур, байгалийн бүс бүслүүрийн хувьд ялгаатай байгааг харуулж шувуудын судалгааг өндөр уулын бүсэд 6 сарын эхээр, нам дор бүсэд 5 сарын эхээр явуулбал илүү үр дүнтэй юм байна гэсэн санал гарлаа.
Мөнххайрханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ