Эгч дүүс парк байгууллаа

2016 оны 06-р сарын 04

Йосэмити Үндэсний Парк Хөвсгөл нуурын БЦГ, Хорьдол Сарьдагийн ДЦГ, Тэнгис-Шишгэдийн БЦГ, Улаан Тайгын ДЦГ-тай ЭГЧ ДҮҮС ПАРК байгуулах гэрээнд гарын үсэг зурлаа.

Гэрээнд судалгаа шинжилгээний баг хамтран ажиллуулах, хяналт шалгалтын ажилд арга зүйн дэмжлэг үзүүлэх, сурталчилгаа, сургалтыг зохион байгуулах, түймэрийн менежментыг төлөвлөх, харилцан туршлага солилцох зэрэг асуудлыг тусгасан бөгөөд тэмдэг тэмдэглэгээ, тохижолтын ажилд дэмжлэг үзүүлж болох талаар Йосэмити Үндэсний Парк захиргааны Боловсролын хэлтсийн даргатай санал солилцов.

Йосэмити Үндэсний Парк нь Чили, Герман, Хятад улсын тусгай хамгаалалттай газруудтай эгч дүүс паркийн харилцаатай ба Монгол улс 4 дэх гадаад орон болж байна.

Йосэмити Үндэсний Парк нь 1890 онд АНУ-ын Конгрессийн шийдвэрээр Калифорни мужийн төв зүүн эрэгт орших Сиэрра Невадаг хамгаалах зорилготойгоор байгуулагдсан. Тус парк нь Дэлхийн өвд 1984 онд бүртгэгдсэн байна. Гайхамшигт боржин чулуун хадан хясаа, хүрхрээ, тунгалаг ус, дэлхий дээрх хамгийн урт настай аварга том улаан модон ой, биологийн олон төрөл зүйлээрээ алдартай. Йосэмити Үндэсний Парк дах өндөр уулсын ноён оргил Лэйл уул нь далайн төвшнээс дээш 3996 метрт оршдог, уугуул иргэд болох Мивок омгийнхон Йосэмити Үндэсний Паркийн салшгүй нэг хэсэг нь билээ.

Гэрээг 5 жилийн хугацаатайгаар дахин сунгах нөхцөлтэйгээр байгууллаа.

ТУСГАЙ ХАМГААЛАЛТТАЙ НУТГИЙН УДИРДЛАГЫН ГАЗАР

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now