2016 оны 06-р сарын 04
ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандлын нөөц газрын сүлжээнд бүртгэлтэй Говийн Их Дархан газрыг 1975 онд АИХ-ын зарлигаар тусгай хамгаалалтанд авч байсанаас хойш 40 жилийн ойн баяр энэ сарын эхний өдрүүдэд болж өнгөрлөө.
Ойн баярыг өргөн дэлгэр тэмдэглэж Улс, аймаг, сумын цолтой хүчит 128 бөхчүүд зодоглож, Улсын хурц начин Л.Цэрэнтогтох түрүүлж, Улсын заан Б.Соронзонболд үзүүрллээ. Дамрамд Хамгаалалтын захиргааны мэргэжилтэн сумын заан Н.Анхбаяр шөвөгт үлдсэн юм. Хурдан морины уралдаанд орчны бүсийн Говь-Алтай аймгийн Цогт, Эрдэнэ, Алтай, Бугат, Баянхонгор аймгийн Баян-Өндөр, Шинэжинст сумдын хурдан шандаст хүлгүүд ирж хурд хүчээ сорилоо.
Мөн Наадмыг зохион байгуулахад Баянтоорой багийн захиргаа, 12 жилийн сургууль ач холбогдол өгч хамгаалалтын захиргаатай хамтарч тохижилтын ажил гүйцэтгэх, наадмын талбай засах зэрэг бүтээн байгуулалтын ажлыг хийжээ. Бэлтгэл ажлыг хангах, бай шагналыг бүрдүүлэхэд үеийн дарга, ажилтан албан хаагчид, орчны сумд, иргэдийн хандиваас бүрдүүлж зохион байгуулжээ.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ