2016 оны 06-р сарын 04
БОНХАЖЯ-ны Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газар, НҮБХХ-ийн “ТХГН-ийн сүлжээг бэхжүүлэх нь” төсөл болон Германы Сэргээн босголтын зээлийн банк /KFW/-ын “Биологийн олон янз байдлыг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох” төсөлтэй хамтран Тусгай хамгаалалттай газар нутгийн үндэсний IV чуулганыг “Тусгай хамгаалалттай газах нутаг - Олон Улсын болон Монгол Улсын төрийн бодлого”сэдвээр хүрээнд 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Чингис зочид буудалд зохион байгуулав.
Чуулганд УИХ-ын гишүүд, УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуй, Эдийн засгийн байнгын хорооны төлөөлөл, Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн төлөөлөл, БОНХАЖЯ, СЯ, ХХААЯамдын холбогдох газрын мэргэжилтнүүд, Гадаад улсын элчин сайдын яамд болон олон улсын байгууллагууд,ЮНЕСКО-гийн Монголын үндэсний комисс, Хил дамнасан ТХГН-ийн төлөөлөл, ТХГН-ийн Хамгаалалтын захиргаад, Орчны бүс болон зарим аймаг, сумдын ИТХ, Засаг дарга, БОАЖГ-ын төлөөлөл зэрэг 260 наруй хүн оролцов.
Мөн чуулганд Чех Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт элчин сайд Ивана Гчоллова, Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек, ОХУ-ын Сохондын шим мандлын нөөц газрын орлогч дарга Е.Е Малков, Дагуурын-Үндэсний паркийн орлогч дарга О.А.Горошко, Сайлюгемскийн үндэсний паркийн орлогч дарга Д.Г.Маликов нар уригдан оролцсон.
Чуулганд Чех Улсаас Монгол улсад суугаа Элчин Сайд манай хоёр орны байгаль орчны салбарт хамтран ажиллах боломжийг уламжлан, Чех улсаас Монголын говьд 19 тахийг үе шаттайгаар нутагшуулах ажлыг тус улсын санхүүжилтээр амжилттай гүйцэтгэсэн бөгөөд энэ ажлыг тогтвортой үргэлжлүүлэхийг уламжлав. Мөн Чех улсын Прага хотын амьтны хүрээлэнгийн захирал Мирослав Бобек Монгол Улсын Засгийн газар, Говийн Их ДЦГ-ын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаа, тахь нутагшуулах олон улсын холбоотой хамтран 19 тахийг өөрийн паркаас тахийн талд авчирч тавьснаар 12 гүү унаглан, тоо толгой олширч байгаагаа онцлоод, цаашид тахийг үргэлжлүүлэн нутагшуулах ажлыг хийхийн зэрэгцээ өөрийн санхүүжилтээр Хустай нурууны байгалын цогцолборт газраас тахийн сүргийн бүтцийг сайжруулах зорилгоор тодорхой тооны тахийг Тахийн талд шилжүүлэх нутагшуулах ажлыг гүйцэтгэхээр төлөвлөсөн тухай асуудал чуулганд барьсан гэнэтийн бэлэг байлаа.
Та Чуулганы талаар дэлгэрэнгүй мэдээлэл авахыг хүсвэл ЭНД дарж татаж авна уу.
Чуулганаас гарсан зөвлөмжтэй танилцахыг хүсвэл ЭНД дарна уу
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ