2016 оны 06-р сарын 04
Байгаль, Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн Монгол дахь хөтөлбөрийн газраас Тусгай хамгаалалттай газрын зарим хамгаалалтын захиргаадад хуулийн хэрэгжилт, хяналт шалгалтын SMART программын танилцуулга сургалт Өмнөговь аймгийн Ханбогд суманд зохион байгуулагдаж байна. Сургалтанд Говийн бага ДЦГ, Нөмрөг ДЦГ, Дарьганга БЦГ, Дорнодын УТХГ-ийн мэргэжилтэн, байгаль хамгаалагч оролцож байна.
2013 онд зохиогдсон SMART программыг 30 орны 140 гаруй тусгай хамгаалалттай газарт ашиглаж байгаа бөгөөд Эрсдэлд суурилсан хяналт шалгалтыг үр нөлөөлөлтэй болгоход ач холбогдолтой, мэдээллийн санг үүсгэх боломжтой, цуглуулсан мэдээллийг өөрөө нэгтгэж гаргах онцлогтой юм.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ