Тусгай хамгаалалттай нутгийн удирдлагын газраас Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээг бэхжүүлэх нь төслийн дэмжлэгтэйгээр Газар зүйн мэдээллийн санг бүрдүүлэх ArcGis программыг хэрэглээнд нэвтрүүлэх, орон зайн мэдээний боловсруулалт хийх, шийдвэр гаргалтанд дэмжлэг үзүүлэх зорилготойгоор 2 дугаар шатны сургалтыг Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд зохион байгуулж байна.

Сургалтанд газар ашиглалт ихтэй, аялал жуулчлал хөгжиж буй тусгай хамгаалалттай газрын хамгаалалтын захиргаад буюу Богдхан уулын ДЦГ, Горхи Тэрэлжийн БЦГ, Хөвсгөл нуурын БЦГ, Орхоны хөндийн БЦГ, Хангайн нурууны БЦГ, Говь гурван сайханы БЦГ-ын хариуцсан мэргэжилтэн  нар болон Монголын Байгаль орчны иргэний зөвлөлийн төлөөлөл оролцож байна.

Сургалтыг МУИС-ын Шинжлэх ухааны сургуулийн Газарзүйн тэнхимын багш нар хийж байгаа бөгөөд 2 хоног үргэлжилнэ.

Дашрамд дурьдхад тус сургалтын 1 дүгээр шатны сургалт хавар 4-р сард зохион байгууллагдсан билээ.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now