Гурван Улсын Дархан цаазат газрын Хамтын ажиллагааны 6 дугаар хурал БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хайлаар хотноо  2015 оны 12 сарын 01-03 хороонд зохион  байгууллагдаж байна.

5 хуралд Хамтын ажиллагааны дүрэм, 2010-2015 оны төлөвлөгөө зэргийг хэлэлцсэн бөгөөд Манай улсын Дорнод аймгийн Чойбалсан хотноо 2010 онд зохион байгууллагдаж байсан.  6 дугаар хуралд Хамтын ажиллагааны дүрмийг баталгаажуулж, 2011-2015 оны төлөвлөгөөний биелэлтийг дүгнэж, 2016-2020 оны төлөвлөгөө зэргийг батлах аж. 
Хуралд Монгол Улсаас 9 хүний бүрэлдэхүүнтэй ТХНУГ-ын дарга Ч.Батсансараар ахлуулсан баг оролцож байгаа бөгөөд Дорнодын УТХГН-ын Хамгаалалтын захиргааны дарга Х.Дашдорж, Байгаль хамгаалах судлах төвийн тэргүүн А.Намхай, Байгаль, Зэрлэг амьтан хамгаалах нийгэмлэгийн ахлах мэргэжилтэн Н.Одончимэг зэрэг төлөөлөл багтаж байна. 

Дашрамд дурьдхад 1994 оны 03-р сарын 29-ны өдөр гурван талын хил дамнасан Олон улсын Дагуурын дархан газар байгуулах тухай хэлэлцээрт гарын үсэг зурснаар Монгол -ОХУ- БНХАУ-ын хамтарсан 1,725,220 га газар нутаг бүхий Îлон улсын Дагуурын дархан газар байгуулагдаж гадаад хамтын ажиллагаа эхэлсэн. Дагуурын Дархан цаазат газрын 3 улсын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ОХУ-ын Даурскыйн дархан газар, БНХАУ-ын ӨМӨЗО-ны Хөлөнбуйр аймгийн Далай нуурын тусгай хамгаалалттай газар Монгол улсын Монгол-Дагуурын ДЦГ хамрагддаг.

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now