Хөх Сэрхийн нурууны УТХГ-ын хамгаалалтын захиргааны байгаль хамгаалагчдын зүгээс уулын туруутаны төлөвлөгөөт ажиглалтыг гүйцэтгэж нийт 8 сүргийн 251 аргаль,13 сүргийн 1348 янгир ямааг тоолж бүртгэв.

Улаан тайгын УТХГ-ын хамгаалалтын захиргаанд Хөвсгөл аймгийн Улаан-Уул сумын иргэдээс 2 дах удаагаа халдлага хийлээ.
Халдлага 1. 2015 оны 05-р сарын 29-ний өдөр Улаан-Уул сумын Засаг дарга Н.Батбаяр хууль бус захирамж гарган 2015 оны 06-р сарын 30 өдөр хамгаалалтын захиргааны хашааг албадан нураасан.
Халдлага 2. 2015 оны 11-р сарын 28 нд шөнийн 23 цаг 30 минутын орчимд Улаан-Уул сумын Засаг даргын тамгын газрын нягтлан бодогч ажилтай Б.Цэвээнравдан, иргэн Э.Баярмагнай нар согтуугаар Пронтор маркын 86-13 ХӨВ улсын дугаартай автомашиныг жолоодон ирж машин явдаг төв замаас 32м гаран хамгаалалтын захиргааны хашааны 1 шон, 4 үеийг дайрч мөн хашаан дотор байсан Шилэн кабелийн шонг тасаллаа.
 

Хөвсгөлийн УТХГ-ын Хамгаалалтын захиргааны Байгаль хамгаалагчид өөрсдийн хариуцсан нутаг дэвсгэртээ эргүүл хяналтын ажлыг тогтмол хийж орчны бүсийн сумдын 220 иргэнд ТХГН-ийн тухай, Амьтны тухай хууль болон  Хог хаягдлын талаар ухуулга сурталчилгаа хийж ажилласан байна.

Хөвсгөл нуурын  мөс захаараа болон нарийн хэсгээрээ хөлдөж эхлэж байгаатай холбоотойгоор иргэд зам товчлон мөсөөр зорчиж байна. Иймээс  мөс зузаараагүй үед мөсөөр зорчихгүй байх талаар байгаль хамгаалагчид иргэдэд санамж өгч ажиллаж байна.

Тарвагатай нурууны БЦГ-ын Хамгаалалтын захиргааны хариуцсан бүс нутгаар дулаахан хур тундас 2 удаа орж мөн бэл талдаа 5 см, гуу жалгандаа 10 см цас орж гуу жалга модондоо 60-80 см бэлчээр хэр талдаа 15-20 см цастай болоод байна. Одоогийн орсон цас нь гарц муу байгаа тул нутгийн малчид отор хийж амьтны байршил нутагт шахаж бууж байгаа нь  өвөлжилт хүндэрч зэрлэг амьтны өвөлжилт хүндрэх төлөвтэй байна.

Отгонтэнгэрийн УТХГ-ын Хамгаалалтын захиргаанд “Хүүхдийн хөгжлийг дэмжигч орон нутаг” ТББ-ын санаачлагаар ‘’Хүүхдийн төлөө за гэж хэлцгээе’’ аяныг  хүүхдийн  сайн сайхны  төлөө нэгдэх төрийн болон, төрийн бус байгуулага, ОУБ,   сум, сургуулиудын дунд АХА, Илтгэлийн уралдааныг  тус тус зохион байгууллаа.  

Нөмрөгийн ДЦГ-ын Хамгаалалтын захиргааны Байгаль орчны хяналтын улсын байцаагч Ү.Энхтөгс, З.Хилийнчулуун, байгаль хамгаалагч Х.Батболд, Цагдаагийн хэсгийн ахлагч н.Чулуунбаатар, жолооч О.Цогтоо нар нь хяналт шалгалт хийж доорх зөрчлүүдийг таслан зогсоолоо.

-        Халх голын Их-тохойд тор тавьж загас  агнахаар завдсан 1-р багийн иргэн Л.Батчулуун, Ж.Володя, М.Бааска нарыг илрүүлэн таслан зогсоож тор багаж хэрэгслийг хураан авч устгав.

-        11-р сарын 26-нд 38-79УБИ Ланд 200, 43-23УБЯ Ланд 76 машинтай  П.Алтангэрэл, Т.Аюушэрдэнэ, Д.Энхмягмар, Г.Отгонбаатар, Б.Дамба-Очир нар нь хууль бусаар Орчны бүсийн “Азарга” уул орчим Вепер, Искез, Тегер, Тарбик зэрэг галт зэвсэгтэй явж байсныг илрүүлэн хураан авч  Цагдаагийн хэсэгт хүлээлгэн өглөө.

Мөнххайрханы БЦГ-т  Мөнххайрхан сумын Хаг багийн нутагт 2  буга, 9 марал нийт 11 буга марал шинээр нүүдлэн ирсэн байна.

Говь гурван сайханы БЦГ-ны ХЗ-ны мэргэжилтэн, байгаль хамгаалагч нарын 13 хүний бүрэлдэхүүнтэйгээр эргүүл хяналт шалгалтын ажлыг хийж гүйцэтгэлээ. Ажлын үр дүнд:

2015 оны 11 дүгээр сарын 14-15-ны  өдрүүдэд гар аргаар нөхөн сэргээлт хийж, 10-20 м орчим гүнтэй 8 цооногыг гараар булж дүүргэлт хийн,1 га орчим талбайн 0,5 тонн ахуйн хог хаягдлыг түүж булшлав.

2015 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хуулийн хэрэгжилт, хяналт шалгалт хариуцсан мэргэжилтэн В.Өсөхбаяр, нутгийн байгаль хамгаалагч С.Хуягбаатар нар Сэврэй сумын Хоолт багийн төвд зохион байгуулагдсан ИНХуралд оролцож, 70 орчим иргэнд аймгийн ИТХ-ын 2015 оны 136 –р тогтоолыг сурталчилан, тухайн тогтоолыг 70 ширхэгийг тараасан. Байгалийн цогцолборт газарт зөрчил гаргасан иргэдээс газрын экологи эдийн засгийн үнэлгээний хохирлыг гаргуулах, заг түүхийг хориглосон захирамж, загны экологи-эдийн засгийн үнэлгээнээг тус тус танилцуулж, сурталчилгаа хийлээ.

2015 оны 11 дүгээр сарын 16-ны  өдөр: Баянбор нурууны орчимд шалгалт хийхэд зөрчилтэй, 6 машин 20 орчим иргэд зугатаасан байдалтай байлаа. Мөн нөхөн сэргээсэн газрыг металл хайгч тавьж, сэндийчэн ухсан байдалтай байсан. БЦГ-т зөрчил гаргасан 4 машин бүхий 10 орчим иргэдийг шалгаж, зөрчлийн тэмдэглэл үйлдэн, металл хайгч 1ш, молоток 1 ширхэгийг моторын утасны хамт  хууль сануулж, түр хураан авлаа.

Их богдын БЦГ-ын Хамгаалалтын захиргааны даргын 2015 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 48 тоот тушаалаар Баянлиг сумын Говь гурван сайханы БЦГ-ын хэсэгт 11-р сарын 23-ны өдрөөс 2016 оны 1-р сарын 05-ны өдөр хүртэл 3 ээлжээр байнгын пост гарган ажиллах шийдвэр гарч, 1-р ээлжинд байгаль хамгаалагч Х.Ванчигсүрэн, Б.Галдан, жолооч Ж.Баянжаргал, Богд сумын цагдаа Пүрэвсүрэн нар ажиллаж байна. Хэдий байнгын пост гарган ажиллаж байгаа боловч хууль бус аргаар ашигт малтмал олборлогч ирсээр байна. 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now