лсын Их Хурлын Өргөдлийн байнгын хороогоор 2015 оны 12 дугаар сарын 01-ны өдөр Өмнөговь аймгийн Гурвантэс сумын нутаг дахь Тост, Тосон Бумбын нурууг Улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд 618 916,02 га талбайг хамруулахаар тус яамнаас холбогдох материалыг бэлтгэн хурлаар хэлэлцүүлэн,  Улсын тусгай хамгаалалттай газрын сүлжээнд Байгалийн нөөц газрын ангилалаар хамруулахаар гишүүд дэмжлээ.

 Гурвантэс суманд өнөөгийн байдлаар эрчимтэй хөгжиж буй уул уурхайн нөлөөнд Тостын нуруу хүчтэй өртөж байгаа тул тус бүс нутагт үлдсэн есөн баянбүрд, Аргаль, янгир, нэн ялангуяа Цоохор ирвэсний амьдрах орчинг зайлшгүй хамгаалах ба Орон нутгийн хамгаалалтай газрыг  /Өмнөговь аймгийн ИТХТ-ийн 2010 оны 06-р сарын 30-ны өдрийн хурлаар Тост, Урт, Гоёот багийн нутаг болох 668912 га талбайг/ ангилал дээшлүүлж Улсын тусгай хамгаалалтад сүлжээнд хамруулахаар шаардлагатай юм. 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now