2016 оны 06-р сарын 04
Өмнөговь аймгийн Гурван тэс сумын нутагт орших Тост, Тосон бумбын нурууг Улсын тусгай хамгаалалтанд авахыг талаарх нээлттэй хэлэлцүүлэг Төрийн ордны Б танхимд зохион байгууллагдаж байна.
Хэлэлцүүлэгийг УИХ-ын БОХХААБайнгын хорооны дарга УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг удирдан зохион байгуулж байгаа бөгөөд УИХ-ын гишүүн Ц.Оюунгэрэл, С.Оюун, О.Баасанхүү, Р.Бурмаа мөн БОНХАЖЯ-ны Сайдын зөвлөх А.Цолмон, ТХНУГ-ын дарга Ч.Батсансар, холбогдох газрын төлөөлөл, Уул уурхайн яам, Ашигт малтмалын газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, Өмнөговь аймгийн ИТХ-ын төлөөлөгч, Өмнөговь аймгийн Гурван тэс сумын Засаг дарга, ИТХ-ын дарга, ШУА-ын Палентлогийн хүрээлэн, Газарзүйн хүрээлэн, Эрс шинэчлэл хөдөлгөөн, Говь гурван сайханы Байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа, СЖКоул Транс ХХК-ны болон бусад албаны төлөөлөгчид оролцож байна.
© 2017 Тусгай хамгаалалттай газар нутгийн сүлжээ