"Биологийн олон янз байдлыг хамгаалах уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох" төслийн өргөтгөсөн удирдах хорооны хурал 2-р сарын 2-ны өдөр Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд бүрэн ирцтэйгээр боллоо. Хурлыг БОНХАЖЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга бөгөөд Удирдах хороо/Өргөтөгсөн удирдах хорооны дарга Ц.Цэнгэл удирдан явуулж, хурлаар улсын тусгай хамгаалалттай газар нутгийн хамгаалалтын захиргаадад болон орон нутгийн тусгай хамгаалалттай газруудаас ирсэн дэд төслүүдийн саналыг танилцуулан, эхний ээлжийн хэрэгжүүлэх төслүүдийг сонгож төслийн 2016 оны үйл ажиллагааны төлөвлөгөөтэй гишүүд танилцав. Мөн төслийн 2015 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийлгэх ажлын даалгавар танилцуулагдаж менежментийн чадавхийг сайжруулах чиглэлээр төслийн хамтрагч талуудыг оролцуулсан туршлага судлах аялалын тухай танилцуулагдсан байна. 

Image
HIRING

COME TO JOIN OUR TEAM !

Join Now